ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн бүхий л салбарт авьяасаа харуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Хонь

Таатай өдөр. Амьдралын потенциал хүчтэй болж, өөртөө итгэх итгэл, дур булаам чанар нэмэгдэнэ. Найз нөхөдтэйгөө болон сонирхолтой хүмүүстэй харилцах нь танд эрч хүч өгнө.

Үхэр

Идэвхтэй, уран бүтээлийн өдөр. Өнөөдөр хамгийн гол нь юуг ч бүү будилуул. Жижигхэн зүйлд ч анхаарал хандуулаарай. Ирээдүйн үйл хэргээ төлөвлөх, бэлтгэхэд таатай өдөр. Багаар ажиллах, найз нөхөдтэйгөө уулзах зэргийг хий. Айлд зочлох эсвэл зочин хүлээж авахад таатай.

Ихэр

Худалдаа, бизнесийн үйл ажиллагаанд таатай өдөр. Санхүүгийн ашиг олох магадлалтай. Таны авьяас чадвар бусдад харагдана. Гэхдээ өнөөдөр мэргэ төлгөнд итгээд хэрэггүй. Энэ нь танд аюултай байж болно.

Мэлхий

Амралтын өдрийн ажлаа төлөвлө. Хамгийн гол нь эргэн тойрны хүмүүстэйгээ сайхан харилцаатай байгаарай. Гаднаа та хатуу харагдаж болох ч дотроо өөр хүн байх болно. Гэртээ зочин хүлээж авахаас татгалзах хэрэггүй.

Арслан

Романтик мэдрэмжээ илэрхийлэх, анхаарал халамжаа үзүүлэхэд таатай. Энэ нь харилцаанд үүсэх таагүй зүйлээс таныг хамгаална. Гомдол нэхсэн хүмүүс ихэвчлэн эсрэг хүйсийнхэн байх болно. Өөрийнхөө үйлдэлд эзэн бол.

Охин

Энерги таатай байна. Амьдралын потенциал сайжирна. Уран бүтээлийн ажилд өөрийгөө зориулбал амжилттай байна. Гол зүйл дээр төвлөрч, багаар ажиллахдаа үүрэг хариуцлагыг өөр дээрээ авахаас бүү зайлсхий. Таатай урилга ирнэ.

Жинлүүр

Ядарснаа мэдэрнэ. Санаандгүй хэлэх үгэндээ анхааралтай хандаарай. Архи, согтууруулах ундаа бүү хэрэглээрэй. Дотно харилцаагаа тогтвортой байлгаж, баяр хөөр авчрах зүйлсэд тэмүүл.

Хилэнц

Бүхий л салбарт авьяас чадвараа харуулна. Архинаас татгалзаж, амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлээрэй. Зарим тоглоом танд эрч хүч өгнө. Өөртөө итгэлтэй, тэмүүлэлтэй бай.

Нум

Санхүүгийн асуудлаа шийдэхэд сайн өдөр. Ашигтай санал авах магадлалтай. Айдсаа ялан дийлж, бусдын зөвлөгөөг сонс. Ажлын уулзалт, бичиг баримтаа цэгцлэх зэрэгт анхаарал хандуулна. Таны авьяас чадвар үнэлэгдэнэ.

Матар

Сансрын энерги танд сайнаар нөлөөлөх өдөр. Аура хүчирхэгжиж, амьдралын потенциал, хувийн сэтгэл татам байдал нэмэгдэнэ. Амлалт, уулзалт, уран бүтээлд энэ өдрийг зориул. Янз бүрийн ажил, бага сага асуудлууд танаас хүч шаардах ч үр дүн нь тодорхой харагдана.

Хумх

Өнөөдөр хэд хэдэн асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Атаархагчдыг бүү тоо. Эмэгтэй хумхууд хамтрагч болон хайртай хүнтэйгээ ямар харилцаатайгаа эргэн харж, дүгнэлт хийгээрэй. Алдаа, хатуу байдал зэрэг нь таагүй үр дагавар авчрахыг үгүйсгэхгүй.

Загас

Энэ өдрийн үйл явдал нь таныг тайван бус болгож магадгүй. Гол таагүй зүйлүүд нь амьдралын материаллаг талтай холбоотой. Хулгай дээрмээс сэргийлээрэй. Хамгийн үнэтэй зүйлсдээ анхаарал хандуулж, засаж боломгүй алдаа бүү гарга. Болгоомжтой байдал танд илүүдэхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top