ШУУД: Нур-Султанаас 175 иргэн эх орондоо ирлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

Казахстан улсын  Нур-Султан хот руу өнөөдөр /2020.06.10/ өглөө Монгол Улсын Засгийн газрын тусгай үүргийн онгоц ниссэн билээ. Тэгвэл дээрх онгоц яг одоо “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд эргэн газардаж байна.

Энэхүү онгоцоор нийт 175 монгол иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд тэдний дөрөв нь нярай хүүхэд байгаа ажээ. Хорио цээрийн дэглэмийн үед баримтлах журмын дагуу иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, 21 хоног тусгаарлаж, ажиглалтад байлгана гэдгийг албаныхан хэлж байна.

Энэ сард Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гаднын зургаан улс руу нийт долоон тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн байгаа юм. Улмаар зургаадугаар сарын 8-ны өдөр Австралиас шууд нислэг үйлдэж, 264 иргэнээ авчирсан бол өнөөдрийн нислэг энэ сарын хоёр дахь нислэг болж байна.

Дараагийн төлөвлөгөөт нислэг маргааш буюу зургаадугаар сарын 11-ний өдөр Япон улсын Токио хот руу гарах бол зургаадугаар сарын 12-нд  Энэхтхэг, 17,18-нд БНСУ-ын Сөүл (транзит), 19-нд Франкфурт руу тус тус нислэг үйлдэхээр төлөвлөөд байгаа билээ.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол (103.20.152.50) 2020 оны 06 сарын 11

ЭНЭ ЯРЬЖ БАЙГАА ХҮН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ САЙХАН ЯРУУ ТОД ЯРИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ...2 үг хэлээд л ” ААААА” 2 үг хэлээд ”АААА” гэж ярих юм. ...” байгаа” байгаа” байгаа” гэж их олон хэлэх юм ....МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ САЙХАН ЯРИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ....

0  |  0
Su ah(202.179.27.31) 2020 оны 06 сарын 11

Нисэх багаа тусгаарлалтанд оруулахаа больчихсон юм уу?

0  |  0
Top