Сүхбаатар аймгийн Дарьганга суманд газар хөдөлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09


Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойд зүгт 63 километрийн зайд газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, Улаанбаатарын цагаар 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн 10 цаг 54 минут 10 секундэд магнитуд нь М=4.6-тэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн төв өргөрөг 45.63, уртраг 114.50 гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top