Тавдугаар сарын ШИЛДЭГ АЛБА ХААГЧДЫГ тодруулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын ажлын ур чадварыг дээшлүүлэх, идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүр шилдэг алба хаагчдыг шалгаруулж буй аж. 

Тавдугаар сарын “Офицер бүрэлдэхүүн”-ий шилдэг алба хаагчаар Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч А.Батдорж, “Ахлагч бүрэлдэхүүн”-ээс Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч С.Лхагвасүрэн нар шалгарлаа гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top