КОВИД-19 | БНХАУ Энэтхэгээс иргэдээ татан авна

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09

 

Коронавируст цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч буй Энэтхэг улсаас БНХАУ-ын Засгийн газар иргэдээ татан авахаар болжээ.

Албан бус тооцооллоор 5000 гаруй Хятадын иргэд Энэтхэгийн томоохон хотуудад бизнес эрхэлж, сурч, амьдардаг байна.

БНХАУ-ын Элчин сайдын яам тавдугаар сарын 25-ны өдөр Хятадын агаарын тээврийн томоохон гурван компаниар дамжуулан тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэдгээ зарласан юм.

Эхний ээлжид 200 гаруй хүнийг БНХАУ-д авчрах бөгөөд дараах шаардлагыг хангасан байх ёстой аж.

Шинжилгээнд бүрэн хамрагдсан байх, вирусний шинж тэмдэг илэрсэн бол оршин суугаа газраа өөрийгөө тусгаарласан байх тасалбарын үнэ болох 8000 юань, байрлах газрын хөлс болох 13 мянган юанийг тушаасан байх шаардлагатай ажээ.

Эхний ээлжийн нислэг энэ сарын 20-ны өдөр үйлдэгдэх юм байна.

Эх сурвалж: Economic Times

 

Top