Эртний Ромын үед хамаарах хотын туурь илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 09


Италийн нийслэл Ром хотоос хойд зүгт 50 км газраас эртний Ромын үед хамаарах хотын туурь илэрсэн байна.

Хиймэл дагуулын 28 тэрбум өгөгдөлд суурилж эрт хот байсан гэдгийг тогтоожээ.

Эртний хотод нийтийн бие засах газар, усан сан, халуун усаар хангах шугам сүлжээ зэрэг байсан гэдгийг төвөггүй харж болохоор байсан аж.

Эрт цагийн Флари Нови сударт дурдсанаар Ромын эзэнт гүрний бүрэлдэхүүнд 2000 гаруй хот байсан гэж дурддаг.

Нийтдээ 75 акр газар хамран орших уг хотын нэгж суурьшлын хэмжээ нь 1.70 метр талбайг эзлэн оршиж байсан аж.

Нэр нь үл мэдэгдэх дээрх хот нь алдарт Помпей хотоос хоёр зууны өмнө баригдсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Эх сурвалж: Gizmodo

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top