Энэ өдөр түүхэнд: Далай тэнгист цугларсан хог хаягдал

2020 оны 06 сарын 08

Жил бүрийн зургаадугаар сарын 8-нд Дэлхийн далайн өдрийг тэмдэглэдэг. НҮБ-иас энэ өдрийг далай тэнгисийн хог хаягдлыг цэвэрлэж тэмдэглэх уриалга гаргалаа.

Номхон далайд 1.5 сая кв.км талбайд хогон арал үүсээд байна. Энд 100 сая тонн хог хаягдал байгаа юм.

Үзэсгэлэнт байгалиараа алдартай Италийн Неаполийн хоолойд хуванцар хог маш их.

Индонезийн загасчдын торонд загаснаас их хог “баригддаг” байна.

Гватемала-сити дэх хог.

Манилийн хоолойд хуванцар түүж байгаа хүүхэд.

Сайн дурынхан Мумбайн ойролцоо далайн усны хогийг цэвэрлэж байна.

Сен-Мартен арлын хогийн цэгийн хог хар салхинаар далайд нисэн оддог.

Грекийн Сифнос арлын тэнгисийн ёроолоос янз бүрийн цахилгаан хэрэгсэл ч бий.

Вьетнамын Тханьхоа муж.

Марселийн боомтод ажилласан шумбагчид хоёр цагийн дотор 100 кубометр хог түүжээ.

Далайн нийт хаягдлын 80 хувь нь эх газрын эргээс, 20 хувь нь хөлөг онгоцноос “очдог”.  Устаж алга болдоггүй хуванцар хогоос болж маш олон далайн амьтан үхэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top