ШУУРХАЙ: Гал сөнөөгчид 11 хүнийг галын аюулаас аварчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 07

Улсын их дэлгүүр (УИД)-ын 6, 7 давхрыг хамарсан галыг унтраахаар Онцгой байдлын алба хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Яг одоогийн байдлаар гал 5 давхар руу шилжсэн нь гаднах байдлаас харагдаж байна. 

Нийслэлийн онцгой байдлын албанд 16:48 цагийн орчимд УИД-т гал гарч байгаа тухай дуудлага ирсэн юм. Галын дуудлага өгснөөс хойш нэг цаг гаруй хугацаа өнгөрч байгаа ч галыг унтрааж амжаагүй байна. Зүүн хойд хэсгээр гал багассан ч зүүн урд болон урд талд галын нөхцөл байдал ширүүслээ. 

Анх гурван ангийн алба хаагчид ажиллаж байсан ч нөхцөл байдал хүндэрсэн тул нэмэлт хүч авчирч, нийтдээ зургаан ангийн алба хаагчид нэгдлээ. Нийслэлийн Онцгой байдлын алба нийт 14 ангитай. Эдгээрийн зургаа нь одоогоор УИД-т гарсан галыг унтраахаар ийн ажиллаж байна. Мөн энэ хугацаанд Түргэн тусламжийн машин гурван удаа ирэв.

Эх сурвалжийн мэдээлснээр гал гарч эхэлсэн цагаас хойш Онцгой байдлын алба хаагчид нийт 11 хүнийг галын аюулд өртөх эрсдлээс хамгаалсан ба тэдний 2-3 хүн нь угаартсан байжээ. Угаартсан иргэдэд Түргэн тусламжийн ирж, тусламж үзүүлсэн байна. 

Их дэлгүүрийн дээд давхарт хоолны газрууд байдаг тул газ дэлбэрэх аюултайг гал унтраах ангийн алба хаагчид анхааруулан, ойролцоох иргэдийг холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 
 

Гэрэл зургийг А.Азжаргал

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.83) 2020 оны 06 сарын 08

Buh hariutslagiig Nomin toi toots .Nomin dandaa ard tumniig shulsaar irsem .ted Emartaas 5000 r boondson Souzu gee 7000. Orosion Ekstra Absolyutaas allimnii juisee 3000 r avaad 5000 r zarj baina \n..Hyatadaas hyamhan tsahilgaan baraa boongoj avdag doli tsohison shulaach kompani.

0  |  0
Zochin(192.82.75.178) 2020 оны 06 сарын 08

Наран туул бас шатаж байсан

0  |  0
zochin(150.129.142.140) 2020 оны 06 сарын 07

hun uhsen bh wii de anhaaral bolgoomjil haa ch iluudehgui

0  |  0
Su ah(202.179.24.193) 2020 оны 06 сарын 07

Номин мөнгөний хойноос хэт улайран хөөцөлдсөнөөс болж улаан гал дүрэлзэн шатаалаа. Мөнгөний боолчлолоос гарцгаа. МАНАН гийнхан ч мөн адил.

2  |  0
zochin(202.126.89.64) 2020 оны 06 сарын 07

Byrhan urshuug

0  |  0
Top