Судлаачдын дуранд мөнхөрсөн цоохор ирвэсийн бүл

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 07


Та бүхний харж буй зураг бол “Заяа” гэх нэртэй цоохор ирвэсийн бүл. Говь нутгийн төдийгүй монгол орны бахархал болсон цоохор ирвэсийн дээрх бүлийг 2016 оноос эхлэн дэлхийн цоохор ирвэс судлалын холбоо анхааралтай ажиглаж буй.

Заяа нэртэй дээрх ирвэс Говь гурван сайхны байгалийн цогцолборт газарт орших Зөөлөнийн нуруунд нутагладаг. Тэр бол Тостын нуруунд ажиглалт хийхээр тогтоосон 13-16 цоохор ирвэсийн төлөөлөл юм. Удаан хугацааны экологийн судалгааны хүрээнд 2008 онд судлахаар болсон цоохор ирвэсийн төлөөлөл ийнхүү хоёр ирвэсээр бүл нэмэн ийнхүү нутаглаж байна.

Зөөлөнийн нуруу бол Тост, тосон бумбын нурууны хойд хэсэгт сунаж тогтсон нуруу юм. Дэлхийн цоохор ирвэс судлалын холбооны ажиглалтын дуранд “Заяа”-гийн бүл 2017 оноос эхлэн өртөж эхэлжээ. Судлаачдын тогтоосноор бүлд багтсан хоёр гүен 2016 онд төрсөн байна.

Үүнээс хойш жил гаруй ажиглалтын дуранд өртөхгүй байсаар 2018 онд дахин өртжээ. Ингэхдээ хоёр гүен нас биед хүрсэн ирвэсийн эзэмшиж болох бүх чадварыг эзэмшсэн байгаад зогсохгүй судлаачдын дуранд тэр бүр өртөөд байдаггүй агнах, гэтэх зэргийг “сургуулилж” байгаа нь бичигдэн үлдсэн байна.

Дэлхийн цоохор ирвэс судлалын холбоо “Заяа” болон түүний бүлийг дархан газарт байгаа ч дархлагдан хамгаалагдаагүй гэдгийг онцолжээ. Учир нь Тост, Тосон бумбын нуруу орчимд хууль бус уурхайн үйл ажиллагаа явсаар байгааг сануулсан байна. Уул уурхайн дээрх ажиллагаа нь Тост, Тосон бумбын нурууны экологийн тэнцвэрт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй идэш тэжээл, усны хомсдолд өртөх өндөр эрсдэлтэй болсныг онцгойлон сануулжээ.

Тус холбооныхон судлаачдын дуранд мөнхөрсөн “Заяа”-гийн бүлийг цоохор ирвэсийг хамгаалах итгэл найдвар гэж харж байгаа. Учир нь дээрх бүл нь ирвэсийн идэш тэжээл, амьдралын нөхцөл, онцлог шинж байдал зэргийг судлахад маш их хэрэг болж буй ажээ.

Тиймийн учир дэлхийн цоохор ирвэс судлалын холбоо “Заяа” болон цоохор ирвэсийн бусад бүлийг хамгаалахад Монгол Улс онцгойлон анхаарах ёстой гэдгийг сануулж байна.

 

 

Эх сурвалж: Snow Leopard Trust

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.78.35) 2020 оны 07 сарын 28

Цоохор тахь

0  |  0
Top