Аль Каида бүлэглэлийн толгойлогчийг устгажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 06

Францын зэвсэгт хүчнийхэн Алжирын хил залгаа  Мали улсын хойд хэсэгт Исламын Магребын Аль-Каида алан хядах бүлэглэлийн толгойлогч Абделмалек Друкделийг устгасан тухай Францын батлан хамгаалахын сайд Флоренс Парли мэдэгджээ. Друкделийг Алжирын хил орчим байрлаж байсан баазад байхад нь өнгөрсөн пүрэв гарагт устгажээ. Флоренс Парлигийн хэлснээр, Друкелийн хамсаатнуудыг мөн устгасан байна. Исламын Магребын Аль-Каида бүлэглэлийг 1990-ээд оны сүүлээр Алжирын хэт даврагчид байгуулж, 2007 онд Усама бин Ладены Аль-Каида бүлэглэлийн сүлжээнд нэгджээ.

НҮБ-ын мэдээллээр, Абделмалек Друкдел нь тэсрэх бодисын мэргэжилтэн байсан бөгөөд олон зуун хүний аминд хүрсэн тэсрэх бодис үйлдвэрлэжээ. 2013 онд Алжирын Засгийн газрыг ордон болон НҮБ-ын дүрвэгсдийн хорооны байранд бөмбөг дэлбэлж, 26 хүний амь хөнөөж, 177 хүн шархдуулсан хэргээр түүнд цаазын ял оноосон байдаг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Brigitte Macron(66.181.181.181) 2020 оны 06 сарын 07

saihan hooloig ni herchihgui,modond tolgoig ni zoogood uzuulehgui

0  |  0
Al Qaeda(66.181.181.181) 2020 оны 06 сарын 07

Kingdom of Morocco

0  |  0
Зочин(103.26.193.140) 2020 оны 06 сарын 06

Дажгүй эр байсийм

0  |  1
Top