Беларусь: Монгол Улсад 25 ширхэг гал унтраах машин нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

 

Беларусийн машин тоног төхөөрөмжийн “МАЗ” үйлдвэр Монгол Улсад 25 ширхэг гал унтраах машин нийлүүлэхэд бэлэн болсон тухай “Беларусь 1” телевизийн суваг мэдээллээ.

Нийлүүлэх галын  машин нь -40 хэмээс + 50 хэмийн хүйтэнд ажиллах боломжтой 5 000 литр багтаамжтай, сайжруулсан хөнгөн цагаанаар хийсэн галд тэсвэртэй материалаар хийгдсэн аж. Тухайн гал гарсан орчинд очиход секунд тутамд 40 литр ус шахах хүчин чадалтай 30 метрийн эвхдэг шаттай юм байна.

Монгол Улс болон Беларусь улсын Засгийн газар хоорондын гэрээгээр энэ жил 73 ширхэг онцгой байдлын машин нийлүүлэх юм.

Үүнд зөвхөн гал унтраах машинаас гадна явуулын эмнэлэг, түргэн тусламжийн машин ч багтаж байгаа ажээ.

Эх сурвалж: Bel Tele Radio

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sh sh(66.181.161.40) 2020 оны 06 сарын 07

бэлэг биш худалдаж авч байгаа биздээ! оросууд бэлэг гээд солиорцгоогоод байналээ! хамаагуй бэлэг авч байгаад хамаг юумаа алддагшуу монголчууд!

0  |  0
Top