ШУУРХАЙ ШТАБ: Сингапурт байгаа бүх иргэдээ татаж авна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

Улсын онцгой комиссын (УОК)-ын Шуурхай штабаас зургаадугаар сард найман нислэг үйлдэнэ гэж зарласан.

Тооцоолсноор бол энэ сард 2000 иргэнээ агаараар татаж авах юм.

Өнөөдөр орой /2020.06.05/ Сидней хот руу нислэг үйлдэж, ирэх замдаа Сингапурт байгаа бүх иргэдээ татаж авна гэж Шуурхай штабаас мэдэгдлээ. 

Казахстаны Нур Султан хот руу зургаадугаар сарын 10-нд нислэг үйлдэж, тус улсын иргэдийг хүргэж өгөн, ирэхдээ өөрийн иргэдийг авчрах юм байна. 

Ингэхдээ Киргиз, Узбекстан, Тажикстан, Казахстан болон төв азийн оронд гацсан иргэдээ хамруулахыг зорьж байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗАНДАН(150.129.140.238) 2020 оны 06 сарын 06

СОНГОГЧИД УЛС ТӨРИЙН БҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙГ ХҮСЭЖ БАЙНА АРДЫН НАМ АРДЧИЛСАН НАМ ХУВЬСГАЛТ НАМЫН АЛИЙГ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА. ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ЭНХБАЯР ЭРДЭНЭ ДЭЛГЭРМАА ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ АМАРЖАРГАЛ НАР АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД ЗАЛУУ ҮЕД БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ УЛС ТӨРИЙН БҮҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БОЛ ХҮН НАМЫН ЗАЛУУС ЮМ ЗӨВ БОДЛОГО ЗӨВ ХҮН ЗӨВ СОЁЛ МАНДАН БАДРАГ

0  |  0
Shh(103.57.94.216) 2020 оны 06 сарын 06

Anglid baigaa gas yah um be

0  |  0
PR(210.12.27.202) 2020 оны 06 сарын 05

tedniig avchirch yahiin be songuuliin PR uu

0  |  0
Top