Гэрийн тусгаарлалтад байсан иргэн ахтайгаа нийлж архи уужээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ыг төлөөлж хурандаа П.Эрдэнэбат мэдээлэл өгөхдөө гэрийн тусгаарлалтад байгаа иргэд ямар зөрчил гаргаж байгаа талаар тайлбар өгөв. 

Тэрбээр "Тусгаарлалтад байгаа иргэдээс 26 иргэн дэглэм зөрчсөн. Үүнээс 12-т нь хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Тухайлбал, 13 хүн хаяг дээрээ байгаагүй. Өчигдөр гэрийн тусгаарлалтад байсан ХУД-т оршин суудаг М.Батсүх гэх иргэн тусгаарлалтын горим зөрчиж, өөрийн ах болон дөрвөн залуутай архи уусан. Үүнд хариуцлага тооцно. Мөн сонгуулийн сурталчилгааны материал тараахдаа гэр бүлийн гишүүдтэй харьцахгүй хаалганы гадна үлдээнэ гэж заасан заалтыг зөрчих явдал их байгаа тул энэ журмаа биелүүлж ажиллаач гэж анхааруулмаар байна" гэв.

Сануулахад, УОК-ын шуурхай штаб, цагдаагийн байгууллагатай хамтарч гэрээр тусгаарлалтад байгаа иргэдийг түүврийн аргаар сонгож, шалгасан. Нийт 94 хүнийг сонгож шалгахад 11 хүн гэртээ байгаагүй, хоёр хүний хаяг тодорхойгүй байжээ. 

 

Top