Бельгийн сонин Жорж Флойдыг дуурайн элэглэжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Бельгийн  “Het Nieuwsblad” сонин хөлбөмбөгийн “Андерлехт” багийн спортын захирал Майкл Вершурины ажлаас халагдсан талаар бичихдээ нэгэн шог зураг ашигласан нь олны дургүйцлийг төрүүлээд байна.

Шог зураг дээр багийн шинэ ерөнхийлөгч Воутер Ванденхойт Вершурины хүзүүн дээр өвдөглөн сууж, “Багийн амьдрал илүү чухал” гэж хэлж байна. Энэ нь АНУ-д хар арьстан Жорж Флойдын амийг цагдаа нар хөнөөсөн үйл явдалтай холбосон хэрэг байлаа.

Бельгийн хөлбөмбөгч Ромелу Лукаку энэ талаар “Энийгээ инээдтэй гэж бодож байгаа юм байх даа. Тэнэгүүд” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top