Испани ханиадны үеийн Японы зурагт хуудаснууд

2020 оны 06 сарын 04

Японд 1918 оны наймдугаар сард ханиад гарч, 11 дүгээр сард нь улс орныг хамарсан цар тахал болон хувирсан байлаа. Энэ өвчнийг Японд сүмо бөхчүүд Тайваниас (тэр үед Японы эзэмшил) авчирсан байлаа. Тиймээс нэг хэсэг Японд “Сүмо ханиад” гэж нэрлэж байгаад дараа нь “Испани ханиад” хэмээн нэрлэсэн юм.

1918 оны 10 дугаар сарын 26-нд Japan Times сонин “Дэлхий даяар энэ ханиадаар мянга мянган хүн амиа алдаж байна” гэсэн гарчигтай гарч байв.

Ард олныг ухуулан сэнхрүүлж, халдварыг зогсоохын тулд тэр үеийн Японы Засгийн газраас удирдамж гаргасан байна.

Ханиаднаас сэргийлэх гол 4 арга нь:

  1. Хоорондоо зайтай байх
  2. Ам, хамраа таглах
  3. Вакцин тариулах
  4. Хоолойгоо зайлах байлаа.

Тэр үеийн зурагт хуудаснуудыг харахад сүүлийн 100 жил хүн төрөлхтөн тэгтлээ өөрчлөгдөөгүй мэт сэтгэгдэл төрнө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Санал(182.160.39.52) 2020 оны 06 сарын 04

”2018 оны” гэснийгээ ”1918 оны” гэж засаарай...

2  |  0
Top