Хөрөнгийн бирж: Өнөөдрийн арилжааны мэдээ

2020 оны 06 сарын 04

Өнөөдөр /2020.06.04/ Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 35 хувьцаат компанийн 59,874,183 төгрөгийн үнийн дүн бүхий 552,212 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Атар-Өргөө" ХК (ATR+14.79%) болон "Хар хорум пропертийс" (AMT+13.79%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -14.71%) болон "Их барилга" ХК (IBA-12.66%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.85 хувиар өсөж, 16213.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,461,280,402,845 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top