ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

2020.06.05 / БААСАН ГАРАГ БИЛГИЙН ТООЛЛЫН 15

 

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН НЭГ ЦАГААН ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 04.55-20.47
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 5, Сугар гараг. Билгийн тооллын 15, Эрхтний тэнгэрт одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал 13 цаг 19 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top