Хошууч генерал Д.Макданиелтэй цахим ярилцлага хийлээ

2020 оны 06 сарын 04

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар өнөөдөр /2020.06.04/ АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлалын орлогч дарга, хошууч генерал Д.Макданиелтэй цахимаар холбогдож, өнгөрсөн тавдугаар сарын 27-29-ний өдрүүдэд болсон хоёр улсын Хуурай замын цэргийн командлалын хоорондын зөвлөлдөх хуралдаанаас гарсан шийдвэр болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Цахим уулзалтын эхэнд бригадын генерал Б.Амгаланбаатар “Хуучны танил, эрхэм хошууч генералтай холбогдож байгаад баяртай байна. Манай хоёр улсын Хуурай замын цэргийн командлалын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаад таны идэвх санаачилга өндөр байдаг” хэмээгээд хоёр орны Хуурай замын цэргийн командлал хоорондын гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт амжилттай явагдсаныг онцлов. Хошууч генерал Д.Макданиел “Монгол Улсын Зэвсэгт хүчин тэр дундаа Монгол Улсын Хуурай замын цэргийн командлалтай харилцаа, хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьснаас хойш олон ажил, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн. Цаашдаа бидний хамтын ажиллагаа олон чиглэлээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гээд талууд зургаан сэдвийн хүрээнд ярилцсан юм.

Тухайлбал, 2019 онд зохион байгуулагдсан хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр протоколд тусгагдсан харилцан ажиллагааны гурван чиглэлийн ажил, арга хэмжээг үргэлжлүүлэх, уулын цэргийн хамтарсан сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах, Энэтхэг-Номхон далайн орнуудын Хуурай замын цэргийн командлагч, тэргүүн ахлагч нарын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боломжтой эсэх, энхийг дэмжих болон төрөл мэргэжлийн бусад сургалтын чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Шуан Луу, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, хошууч М.Мөнхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны орчуулагч Э.Халиун нарын албаныхан оролцлоо гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ingej boloh uu daa..(202.131.225.197) 2020 оны 06 сарын 04

amerikiin generaltai uulzahad hyatadiin hurandaa yamar hereg bna.bid nar tusgaar togtonson uls bizdee..

0  |  0
Top