Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг эхлүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Баруун аймгуудыг нийслэл хоттой холбодог гол авто замын сүлжээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээрийн 57.56 км авто замын их засварын ажлыг энэ сард эхлүүлэх гэж байна

Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх уг авто замыг анх 2001 онд ашиглалтад оруулснаас хойш 19 жилийн хугацаанд засвар хийгдээгүй бөгөөд ихээхэн эвдрэл үүсэж, ашиглалтын нөхцөл байдал муудсан.

Гүйцэтгэгчийг Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу сонгон шалгаруулж зургаадугаар сард багтаан гэрээ байгуулан, засвар шинэчлэлтийг эхлүүлэхээр ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БҮҮ СОНГО !!!(103.229.120.128) 2020 оны 06 сарын 05

МАФИЖСАН МАН-ЫНХАН БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ҮНЭНДЭЭ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ !!! ХИЙНЭЭ Л ГЭДЭГ БУУЛГАЖ НУРААЖ ХУУЛЖ ТЕНДЕР , КОНЦЕСС , ТӨРИЙН САНГУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХУВААЖ ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДАН БАЯЖИЖ ИРГЭДИЙГ ШИЛНИЙ ЦААСНААС ЧИХЭР ДОЛООЛГОСООР 4 ЖИЛИЙГ БАРАВ !!!

1  |  0
zochimn(192.82.66.225) 2020 оны 06 сарын 04

ha ha Darhanii zamiin hoinoos orohvii dee

0  |  0
Top