Чулуун нүүрсний экспорт ОГЦОМ буурчээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Он гарснаас хойш таван сарын хугацаанд Монгол Улс 6.3 сая тонн чулуун нүүрс экспортолсон тухай Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ. 

Нийтдээ 512.8 сая ам.доллароор хэмжигдэх чулуун нүүрс экспортолсон ч энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 2.3 дахин буурсан үзүүлэлт аж.

Хэдийгээр коронавируст цар тахлаас шалтгаалан чулуун нүүрсний экспорт огцом буурсан ч нүүрсний гарц нэмэгдсээр байгаа ажээ.

Тухайлбал Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор өдөрт гарч байгаа нүүрсний автомашины тоо 1000-аас илүүгээр тоологдож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top