Олон сар комд байсан эр коронавирусний талаар мэдээд шоконд оржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Оросын нийслэл Москва хотын оршин суугч нэгэн эрэгтэй гуравдугаар сарын эхээр мэс засалд орсныхоо дараа эрчимт эмчилгээнд комын байдалтай гурван сар байжээ. Түүний бие сайжирч, сэрэхэд Орост коронавирусний тархалт эрчимтэй өсөж, хязгаарлалт, хөл хорионы дэглэм тогтоосон байв. Улс орон нь цар тахлын улмаас хүнд байдалтай, халдварын тоогоороо дэлхийд гуравдугаарт явж байгаа зэрэг мэдээ түүнийг шоконд оруулжээ. Түүнийг комд орохоос өмнө ОХУ-д нөхцөл байдал хэвийн байсан юм.

Тэрбээр тавдугаар сарын эхээр ухаан орсон ч биеийн байдал нь маш сул байсан тул эмч нар коронавирусний нөхцөл байдлын талаар хэлээгүй аж. Харин одоо түүний бие сайжирч, өөрөө босож явдаг болсноосоо хойш эмчийнхээ хаалгыг тогшин асуулт тавих болжээ. Москва хотын мэдрэлийн мэс засалч Андрей Реутов түүний талаар “Тэр хаалга тогшоод надтай ярилцаж болох уу гэж асуусан. Дэлхий ертөнцөд юу болоод байгаа юм бэ, манай эхнэр хаана байна гэх зэргээр асуулт тавьсан” гэжээ.

Эхнэр нь нөхөртөө Орос болон дэлхий дахины нөхцөл байдлын талаар аажим аажмаар хэлж өгч байгаа аж. Коронавирусний нөхцөл байдал, хөл хорионы талаар сонсоод эрэгтэй гайхширч, шоконд орж байгаа учир түүнд зарим зүйлийг хэлэхгүй байсан нь дээр гэж үзэх эмч нар ч байгаа гэнэ.

Top