КОВИД-19 | Хүүхдүүд халдварласан тохиолдолд хүндээр тусаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

ДЭМБ коронавирусний эсрэг зарим эмийн туршилтыг үргэлжлүүлж, заримыг нь үр нөлөөгүй болохыг тогтоосоор байна. Улс орнууд халдварын эрсдэлд өртсөн хүмүүсийг ч хамруулан судалгаа хийж, үр дүнтэй эмийг тодорхойлохоор ажиллаж байгаа юм.

“Ремдезивир” эмийг үр дүнтэйд тооцож, хэрэглэж байгаа АНУ коронавирусний эсрэг вакцин гаргаж авах магадлал өндөртэй таван компанийг нэрлэнэ гэжээ.

Түүнчлэн АНУ-ын мэргэжилтнүүд хүүхдүүд коронавирусээр халдварласан тохиолдолд хүнд өвдөж байгааг анхааруулсаар байна. Халдвар хүүхдүүдэд хүндээр нөлөөлж, олон эрхтэн тогтолцооны өвчлөлд хүргэж, нас барах эрсдэлийг нэмж байгааг эцэг эхчүүдэд анхааруулжээ.

Гэхдээ коронавирус мутацид орсон талаарх баримт нотлогдоогүй, өвчлөл үүсгэх, дамжих нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүйг ДЭМБ мэдээлсэн. Энэ нь уг вирусний эсрэг үр дүнтэй вакцин, эм гаргаж авах ажлыг үр дүнтэй болгоход тустай юм.

 

 

Top