ЭМЯ: Нийтийн тээврийн хэрэгслийн ариун цэврийн хяналт муу байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.06.04/ ээлжит мэдээллээ өгч байна.

Өнөөдрийн байдлаар, КОВИД-19 халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэж, нийт  6551000 гаруй хүн халдвар авснаас 386 мянган хүн нас барсан. Зургаан сарын 1-нд зургаан саяд хүрч байсан бол таван хоногийн дотор 500 мянга гаруй тохиолдлоор нэмэгдэж, өдөрт халдвар авсан хүний тоо нэг зуу мянгаар нэмэгдэж байгаа нь өвчний тархалт өндөр байгааг харуулж байна. Одоогоор гурван сая хүн эдгэрч, гурван сая гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Халдварлалт, нас баралт эдгэрэлтийн түвшнээс өндөр байна. Нэг хүнд ногдох ор хоногийн тоо өндөр байгаа нь удаан хугацааны эмчилгээ шаардаж буйг илтгэж байна. Өнгөрсөн нэг хоногт ОХУ-д 8536 хүн коронавирусний халдвар шинээр авч, хил залгаа Буриад, Тува, Читад 24-120 тохиолдлоор нэмэгдсэн. Өвчлөл тууштай нэмэгдэх хандлагатай байна. Эрхүүд шинэ 120, Тувад 60 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 1221 болж, нас барсан хүний тоо дөрөв болсон. Манай улсад нэг хүн нэмж ажиглалтад орсон, нийт ажиглалтад байгаа хүний тоо аж 1780 хүн байна. Архаг хууч өвчтэй 116 хүнд 43 их эмч, 59 резидент эмч эмчилгээ хийж байна. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын 10 эмч таван мянга гаруй хүнд тандалт судалгаа хийсэн. Одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 24 цагийн хугацаанд 119 шуурхай утсанд 300 дуудлага ирсэн. АНУ, Швед, БНСУ-аас гурван хүн 119 шуурхай аапликэшнд хандан зөвлөгөө авсан. Автобус болон тээврийн хэрэгсэлд ариутгагч байрлуулаагүй, бохир байна. Ариун цэвэр, хяналт муу байна гэж анхааруулсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top