Д.НЯМХҮҮ: Нэг хүн халдвар авч, 21 хүн эдгэрлээ

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

ЭМЯ-ны ээлжит мэдээллээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээллийг онцлон хүргэж байна.

Тэрбээр “Өчигдөр нийт 469 хүнд шинжилгээ хийж, 468 хүн халдваргүй гарсан бол нэг хүн халдвар авсан нь тогтоогдлоо. Халдвартай иргэн тавдугаар сарын 26-нд Моксва-Улаанбаатарын онгоцоор ирсэн. Мөн өнөөдөр 21 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа., Тэд дараагийн шатны хяналт руу шилжиж байна. Эдгэрсэн хүмүүсийн ес нь оюутнууд байгаа юм. Тодруулбал, цэргийн сургуулийн оюутан дөрөв, Москвагийн их, дээд сургуульд суралцагч таван оюутан байгаа юм" гэлээ. 

 

Top