Аргентин улс сүүлийн 20 жилд бондын гурав дахь дефольттой туллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

 

2018 онд ОУВС-гийн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан Аргентин улсын эдийн засаг хүндрэлтэй хэвээр байна.  Fitch, S&P агентлагууд Аргентины бондын дефолтыг албан ёсоор зарлалаа. Ингэснээр тус улсын  түүхэнд ес дэх, сүүлийн 20 жилд гурав дахь дефолт болж байгаа юм. Тус улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сул, бондуудын үнэ унаж өгөөж өссөөр байв. Засгийн газрын зүгээс өр төлбөрийг 2024 он хүртэлх хойшлуулах хүсэлт тавьсныг www.theguardian.com мэдээлж байсан. Зээлийн хүүний төлбөр нь гэхэд 500 сая ам.доллароор хэмжигдэж буй юм.

Тодотгоход, хөгжиж буй орнуудын өрийн асуудал дэлхийн эдийн засагт тулгамдсан том асуудал болсон. Тэгвэл коронавирусний улмаас өрийн асуудал улам бүр хүндэрч байна. Хөгжиж буй орнуудын гадаад өрийн нийлбэр 11 их наяд ам.доллар байгаагаас 2020 онд 3.9 их наяд ам.доллар буюу үүнээс 3.5 их наяд ам.доллар нь үндсэн төлбөрийг төлөх хуваарьтай байна.

 Өнгөрсөн жилүүдэд худалдааны маргааны нөлөөгөөр түүхий эдийн үнэ ихээхэн савлагаатай байсны нөлөөгөөр гадагшилж эхлээд байсан хөгжиж буй орнуудаас гарах хөрөнгийн урсгалыг Ковид-19 эрчимжүүлжээ. Цар тахал эхэлснээс хойш 100 тэрбум ам.доллар гадагшилсан нь түүхэн рекорд болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top