КОВИД-19 | Хятадад хоногт нэг тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

Хятадад хоногт “COVID-19”-ийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Уг тохиолдол Гуандун мужид бүртгэгдсэн талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдэгджээ. Тус улсад хоногт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Нийт эмчлэгдэж байгаа хүний тоо 69 болж буурсан бол коронавирусний халдвартай хүмүүстэй харьцаж байсан 4360 хүнийг тусгаарлалтад ажиглаж байгаа аж.

Өмнө нь Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн үндэсний төвийн эрдэмтэд Уханьд далайн бүтээгдэхүүний зах шинэ төрлийн коронавирусний голомт болоогүйг мэдэгдсэн билээ.

Түүнчлэн эрдэмтэд хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс халдвар авах эрсдэл өндөр болохыг тогтоожээ. Хоёрдугаар буюу А бүлгийн цустай хүмүүсийн халдвар авах магадлал бусдаасаа 20 хувиар өндөр бол нэгдүгээр бүлэг буюу О бүлгийн цустай хүмүүсийнх эсрэгээрээ 30 хувиар бага байгааг тогтоосон байна.

 

Top