ФОТО: Азийн голомт Энэтхэгийн байдал хэцүүдлээ

2020 оны 06 сарын 03


Энэтхэг шинэ төрлийн коронавирусний халдварын Ази дахь хамгийн том голомт болоод байна. Хэчнээн хөл хорио тогтоосон ч энд өдөр, цаг тутам өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр л. Энд одоогийн байдлаар 207 мянган хүн халдвар авч, 5829 хүн амиа алджээ.

Дхарави бол Мумбаи хотын ядуучуудын хороолол. 215 на газарт нэг сая орчим хүн амьдардаг. Энэ хэсэг Энэтхэг доторх голомт болсон юм. Хүн амын нягтрал өндөр, цэвэр ус, ариутгалын бодисын дутагдал, жижигхэн байр гээд л  халдвар тарахаас өөр аргагүй нөхцөл энд бүрджээ.
 

Дхаравид зайгаа барьж, өөрийгөө тусгаарлах боломж байхгүй. Нэг халуун усны өрөөнд  байрны бүх хүн орно. Зарим нь байргүй, гудамжинд амьдарна.
 

Гэхдээ тэд халдвар авахгүйн тулд чадах бүхнээ хийж байна.
 

Ихэнх гудамжинд оршин суугчид гаднын халдвартай хүмүүсийг оруулахгүйн тулд саад, бэхлэлт барьжээ.
 

Хүн болгон чадлын хэмжээгээрээ өөрийгөө тусгаарласан.
 

Зах, дэлгүүр орж, худалдан авалт хийхийн тулд гэрээс гарах шаардлагатай.
 

Энэтхэгийн ЭМЯ-наас халдвар авагчдын 80 хувь нь шинж тэмдэггүй тохиолдол байсныг зарласан. Тэд халдвар тарааж байгаа гэдгээ огт төсөөлөөгүй байлаа.
 

Эмч нар халдвар авсан хүмүүсийн хөршүүдийн гаран дээр тусгаарлалт, ажиглалтаас гарах өдрийг нь тэмдэглэж өгдөг.
 

Эмч нар гудамжаар явж, халдварын шинж тэмдэгтэй хүмүүсийг хайна.
 

Хөл хорио зөрчиж байгаа эсэхийг цагдаа нар хянадаг.
 

Ямар ч арга хэмжээ авсан энд өдөр бүр шинэ тохиолдол илэрнэ. Дөнгөж дэргэд нь хүмүүс үхнэ.
 

Халдварын тоо 200 мянга давсан ч шинжээчид бодит тоог хагас сая хүрсэн гэж үздэг.
 

Мумбаид барилга дээр ажиллаж байсан хөдөөгийн олон иргэн хөл хорионоос өмнө хотоос гарч чадаагүй. Тэдэнд муу усны суваг цэвэрлэхээс өөр ажил олдохгүй.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top