Соёлын өвийг сүйтгэсэн "Рио Тинто" хүлцэл эрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

Австралийн уул уурхайн Рио Тинто компанийн мэдэлд байх Пилбара уурхайд тэсэлгээ хийх үеэр одоогоос 46 мянган жилийн өмнө эртний аборигинчуудын түүхэн өвийг устгасандаа хүлцэл эрлээ.

Тус компани өнгөрсөн долоо хоногт түүхийн чухал соёлын өвийг сүйтгэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн юм.

Гэхдээ тэсэлгээ хийхэд түүхийн өв байгааг мэдэж байсан ч координат тогтоохдоо алдаа гаргаж ийнхүү соёлын өвийг сүйдэлсэн гэж тайлбарлажээ.

Рио Тинто компани одоогоос долоон жилийн өмнө Австралийн Засгийн газраас холбогдох зөвшөөрлийг авч байсан юм.  Тусгай зөвшөөрөлтэй лицензийн талбайд Жуункан хавцал орсон бөгөөд “Жуункан 1”, “Жуункан 2” агуй нь Австралийн эрт цагийн түүхийн соёлын үнэт өв багтсан байсан юм.

“Энэ бол зүгээр нэг уучлал эрээд өнгөрөх асуудал биш. Уугуул Австраличуудын соёл, зан заншилтай холбоотой соёлын хосгүй үнэт өвийн тухай асуудал. Үүнийг ямар нэг байдлаар Австралийн Засгийн газар хамгаалах ёстой байсан” гэж ЮНЕСКО-гийн ТУЗ-ийн гишүүн Петер Стөүн ярьсан байна.

Тус компани долоон жилийн өмнө холбогдох зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа эхлэх орд газраа “Брокман 4” гэж нэрлэжээ. Тухайн үед түүхчид, эрдэмтэд уугуул австраличуудын соёлын өв багтсан талаар олон улсын байгууллагуудад хандаж байсан юм.

Баруун Австрали мужийн засаг захиргаа Аборигин үндэстнүүдийн соёлын өвийг хамгаалах тухай хууль батлахаар ажиллаж байгаа аж.

Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд тус улсад дээрх хуулийг хэлэлцэх асуудлаар лобби бүлэг байгуулан ажиллана гэж мэдэгджээ. Сонирхолтой нь Кевин Раддыг Ерөнхий сайд байх үед Рио Тинто компанид дээрх зөвшөөрлийг олгосон байдаг юм.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу!

Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(103.57.94.243) 2020 оны 06 сарын 03

Гэрээ ашиггүй бол цуцал энэ бол бизнесийн гол зарчим . Оюу толгой ч ялгаагүй

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 06 сарын 03

Хогийн хаягдал үндсэн дамнасан дээрмийн бүлэглэл нь улам тодрох юм эдэнтэй гэрээ хийсэн хужаа Эба сайханбилэг мэт урвагч шаарнуудыг барьж устгаачээ.Шударга хууль шүүх Монголд байна уу нил авилга хээл хахууль хулгайч эбагийн бөгс долоогч халаасны шүүгчидээ.

zochin(66.181.161.99) 2020 оны 06 сарын 03

rio tinto mongold iim asuudal garsan bol manai darga nar umnuus ni uuchilalt guigaad yabj bgaa

0  |  0
Top