Монголбанк он гарснаас хойш 6.8 тонн алт худалдан авчээ

2020 оны 06 сарын 03

Монголбанк тавдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.5  тонн үнэт металл худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.3 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 8.5 тонн үнэт металлын 6.8 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө аж.

Тавдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 36.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.0 кг үнэт металл худалдан авчээ.

Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 418.9 кг үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны тавдугаар сард 154,048.51  төгрөг байлаа.


 

2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

2020 оны  дөрөвдүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top