КОВИД-19 | БНСУ-д зайнаас харилцах дэглэмийг мөрдөөгүйгээс халдвар нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

БНСУ-д хоногт коронавирусний халдварын 49 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. Илэрсэн халдварын 46 нь дотоодын халдвар бол гурав нь зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол аж.

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот орчимд коронавирусний халдвар сүмд голомтлон тархсанаар өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо дахин нэмэгджээ. Хүн ам шигүү байдаг Сөүл хотын бүсэд халдварын ганц тохиолдлоос ч цар тахлын шинэ давлагаа эхэлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Сөүлд иргэдэд амралтын өдрүүд хүртэл олон нийтийн цуглаанд оролцохгүй байж, зоогийн газар, интернэт кафегаар үйлчлүүлэхгүй байхыг сануулжээ.

Сөүл болон тус хотын эргэн тойронд халдварын голомт үүссэн нь Өмнөд Солонгост тавдугаар сарын эхнээс мөрдөж эхэлсэн зайнаас харилцах дэглэмийг сулруулснаас болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Top