АНУ дахь эмх замбараагүй байдал галт зэвсэг үйлдвэрлэгчдийн хувьцааны үнийг өсгөжээ

2020 оны 06 сарын 03

Афроамерик эр Жорж Флойдын амийг цагдаа нар  хөнөөсөн хэргийн улмаас АНУ-ын олон мужид жагсаал цуглаан өрнөж, эмх замбараагүй байдал газар аваад байгаа билээ.

Тэгвэл The Wall Street Journal-ийн мэдээлснээр эмх замбараагүй байдал гаарах тусам галт зэвсэг үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ өсөж байна.  

Зургаадугаар сарын 1-нд Smith & Wesson Brands Inc-ийн хувьцаа 15.1, Sturm Ruger&Co-гийн хувьцаа 9.4 хувиар өссөн бол мягмар гарагт  тус бүр 13.8 болон 6.2 хувиар өсжээ.

Interactive Brokers-ийн ахлах стратегич Стив Сосник  “Дэлхий дахинд болж буй үйл явдлаас шалтгаалан галт зэвсгийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, хувьцааны үнэ нь өсөж байна”  гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top