ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголчуудын хамгийн том хүч нь залуус

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 03

AНУ-ын Теннеси мужийн их сургуулийн сэтгүүл зүйн танхимын багш, Daily Research Plot судалгааны өгүүллийн нэгдсэн порталд Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь залуусын гарт төвлөрч буй талаар нэгэн сонирхолтой нийтлэл бичжээ. Түүний нийтлэлийг та бүхэнд хүргэе.


Одоогоос яг 30 жилийн өмнө Монгол Улс ардчилсан чөлөөт нийгэмд энхийн замаар шилжиж байв. Бусад улс орны ардчилалтай харьцуулахад харьцангуй залуу ардчилал. Чухамдаа залуухан засаглалыг бэхжүүлж, ардчиллын галыг тулгандаа ноцооход монголын залуучуудын үүрэг оролцоо төсөөлшгүй их байсан билээ. Түүхэн гэж тодотгох энэ үйл явдлын үр шимээр олон намын тогтолцоотой ардчилсан засаглал Монгол Улсад бүрэлдэн бий болоод төлөвшлийнхөө шатанд шилжжээ. Энэ улсын хүн амын бүтцийг аваад үзэхэд 18-аас  30 насны залуус нийт хүн амын 40 гаруй хувийг эзэлнэ. Хөгшин Европ, аль хэдийнээ хөгжлийнхөө оргилд хүрчихсэн Ази тивийн улс гүрнүүдийн хажууд “нялх” улс. Гэвч энэ нялх улсад шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоо маш бага байна. Бага байгаагаас шалтгаалан залуус руу чиглэсэн бодлого хангалтгүй байгааг Улаанбаатарын бүх залуус ярина. Гэх атлаа улс төрийн оролцоонд залуусын эзлэх жин харьцангуй бага. Сонгуулийн идэвх  ч маш сул. Монгол Улсыг алс хэтдээ улс шиг улс болгох шидтэй залуусын хүчийг ашиглах талаар ардчилал хөгжсөн цагаас хойш чухамдаа хэн ч ярьсангүй.

Одоогоос яг 10 жилийн өмнө The Diplomat сэтгүүл дээр нийгмийн судлаач Обри Менарандт “Монгол Улсад хүн амын цонхны хувьд маш таатай нөхцөл дээрээ зогсож байна. Залуусыг зөв залж, зөв газарт нь, зөв салбарт нь залж чадвал хэдхэн жилийн дараа Ази тивдээ жин дарахуйц өндөр хөгжилтэй улс болно гэдэгт эргэлзэх зүйл нэгээхэн ч үгүй” гэж тэмдэглэж балйаа.

Хэдийгээр ардчилсан нийгэмд шилжээд амаргүй цаг хугацаа, он жилүүдийг үдсэн ч Монгол Улс өөрийн гэсэн эдийн засагтай, түүнийгээ дагасан хүндрэлтэй, хүндрэлийг давж гарах жортой болсоор өнөөг хүрчээ. Хэдийгээр шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоо бага мэт харагдаж болох ч компанийн албаны дарга нараас дээших албан тушаалд эдгээр залуусын төлөөлөл нэлээд жин дардгийг Дэлхийн банкнаас гаргасан судалгаанаас харж болно. Гарааны бизнесүүдийг чухамдаа эдгээр залуучууд л эхлүүлдэг аж. Гэвч дампуурч буй бизнесүүдийн дийлэнхийг гарааны бизнесүүд л эзэлнэ. Газар нутгийн өргөн уудам нутагт хүн ам харьцангуй бага эдийн засаг, улс төрийн байгууллын хувьд тэс ондоо замналтай хоёр их улсын дунд буй Монгол Улсад эдийн засгийн өвөрмөц нөхцөл байдал үүсгэсэн ч залуус үүнийг давж гарахаар хичээсээр байна.

Монгол Улсад таарч буй хүн амын энэ цонх үеийг гагцхүү ашигтайгаар эргүүлэх ёстой. Мэдээж үүний гол хүч нь залуус байх болно.

Нэгэн цагт улсын өмчид байсан 330 гаруй үйлдвэрийн газруудыг дуун дээр шууд хувьчилж чадсан энэ улсад одоо эдийн засгийн голыг нь залуус нугалж буй. Сүүлийн үед Монгол Улсад Хөрөнгийн биржийн тухай ойлголт ихээхэн бэхжиж, дотоодын зах зээлд IPO гаргах компаниудын тоо нэмэгдээд зогсохгүй, өөр улсад бүртгэлтэй компани Монгол Улсад давхар бүртгэсэн анхны тохиолдол ч нэмэгдээд байна. Хөрөнгийн зах зээлийн энэ их идэвхжил технологи дээр суурилсан болон уламжлалт бизнесүүдийг нэг тийм содон хөдөлгөөнд оруулж дөнгөжээ. Сүүлийн үед дотооддоо төдийгүй бүс нутагтаа дэвшилд тооцогдох технологийн боломжуудыг дотоодын мэргэжилтнүүд нь өөрсдөө бүтээлцэж байна. Дэлхий дахинд алдар нь нэлээд түгсэн блокчейн технологийн тухай ч энэ улс ярьдаг боллоо. Мэдээж уншигч та таасан бол гол дүр нь мэдээж залуучууд.

Монгол Улсад таарч буй хүн амын энэ цонх үеийг гагцхүү ашигтайгаар эргүүлэх ёстой. Мэдээж үүний гол хүч нь залуус байх болно. Өмнөд Солонгос улс үүнийг харж чадсан болохоор дэлхий дахинд нөлөө бүхий улсын нэг болж чадсан. Хэрэв залуусаа ашигласан зөв бодлогогүй байсан бол АНУ-ын цэргийн баазаас хэтрэхгүй байсан биз. Өдгөө Гүрж улс ч хөгжлийнхөө загвараар пост коммунист орнууддаа үлгэр болохуйц болж чаджээ. Хэдийгээр дотоодын улс төрийн тэмцэл нь тогтворгүй улс мэт харагдуулдаг байсан ч тэдэнд европ тивтэй харьцуулахад харьцангуй залуу иргэд байсан юм. Бүс нутгийн өндөр хөгжилтэй улс орнуудаас жишээлэхэд ийм байгаа ч эдийн засгийн бүтцийнх нь хувьд аваад үзвэл Чили, Норвегийн зам тэдний замнах ёстой зам гэлтэй. Норвегийн эдийн засгийн 70-аас илүүг газрын тос эзэлнэ. Тэд үүнийгээ ухаалаг бодлого хийгээд залуусынхаа их хүчээр амжилттай бодлого болгож чадсан билээ. Одоо Норвегийн баялгийн санд 10 их наяд крон эргэлдэж байна. Дэлхийн өнцөг булан бүрд нэр нь түгсэн томоохон компаниуд баялгийн сангаас хувь хүртэхээр төслөө барин гүйлдэх болжээ. Чили улс ч мөн ялгаагүй ашигт малтмалын салбараас хамааралтай эдийн засгаа улс оронд хэрэгтэй мэргэжлүүдээ тодорхойлоод олон зуун мянган залуусыг тэр мэргэжлээр нь бодлогоор сургаж, бэлдсэнд оршино. Чили улс өөрийн гэсэн хөрөнгө оруулалтын сантай бөгөөд Өмнөд Америкийн ихэнх улсууд энэ жишгийг нэвтрүүлэхээр бодлого судалж байна.

Монгол Улс 30-аад жилийн өмнө маш энхийн замаар ардчилсан нийгэмд шилжиж чадсан баялаг түүхтэй. Тухайн цагт “хөгшин бурхи” нарын итгэдэггүй байсан залуус л энэ том шилжилтийг хийж чадсан. Харин одоо эдийн засгаа төрөлжүүлэх өндөр потенциалтай улс болгох тэр хүч нь мөн л залууст бий. Харин тэднийг бодлогоор дэмжих, хүний хөгжлийн алс хэтийн бодлоготой болох, хүний хөгжлийн бодлогод суурилан ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа тогтоодог байх шаардлагатай байна. Хэрэв үнэхээр нийт хүн амын 40 гаруй хувийг залуус бүрдүүлдэг л юм бол үүнийг хийхээс гарцаагүй. Нэн тэргүүнд ирэх жилүүдэд Монгол Улсыг тодорхойлох голлох салбаруудаа тодорхойлоод түүндээ суурилан боловсон хүчин бэлдэх нь хамгийн зөв гарц байж болох юм. Салбар бүрд залуус гараад ирэхээр нам, улс төрийн хүчнүүд ч өөрийн гэсэн дүр төрхтэй болж ирнэ. Улс төрийн дүр төрхтэй болчихсон залуусын улс төрийн оролцоо, идэвх нь ч гэсэн дагаад дээшилнэ.

Эдийн засгийн одоо байгаа потенциалаа тэд залуусынхаа хүчээр л нэмэгдүүлэх болно.

“Хэрэв монголчуудын нөхцөл байдалд арлын Япон, буурал Европ тив байсан бол өнөөгийн нөхцөл байдал арай өөр байх байсан байх. Яваандаа эдгээр улсууд ДНБ-нийхээ дийлэнхийг ахмад настнуудын тэтгэвэр, элдэв халамжид зарцуулах болно. Эргээд өсөн сэргэж буй Хятад цаашлаад Азийн бусад улс орнуудыг бараадахаас өөр сонголт хөгшин бөгөөд хөгжингүй орнуудад гарахгүй л болов уу” гэж The Mediator бодлогын хүрээлэнгийн судлаач Катерин Путц ярьжээ.

Монгол Улсын эдийн засгийг уул уурхай эзэлдэг. Уул уурхай тойрсон эдийн засагтай улс. Ганцхан эдийн засагтай энэ улсад аж үйлдвэр хөгжөөгүй. Ихэнх бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-аас авдаг. Импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүн нь нүүрс. Нүүрсний гол худалдан авагчийг ч уншигч та таасан нь гарцаагүй. Мэдээж хэрэг БНХАУ. Гэхдээ хүн ам ихтэй БНХАУ-д хүн амын цонх үе “гэрэл” харуулахгүй нөхцөл байдалтай байгаа. Хүн ам болоод бүх үзүүлэлтээрээ гега энэ улсад хэдхэн жилийн дараа настнууд нь залуусынхаа тооноос олон болно. Эдийн засгийн одоо байгаа потенциалаа тэд залуусынхаа хүчээр л нэмэгдүүлэх болно. 

 

Эх сурвалж: Daily Research Plot

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.252) 2020 оны 06 сарын 03

Эрдэнийн бөгс долоогч хужаа эрдэнэ минь донгосолгүй коронагаа гудраад шавар хэрмэндээ бүг хар хурлийз минь Чамгүй Монгол улс байсан хужаагүй хөгжих л болно хар данжаадаа.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 06 сарын 03

Эрдэнийн бөгс долоогч хужаа эрдэнэ минь донгосолгүй коронагаа гудраад шавар хэрмэндээ бүг хар хурлийз минь Чамгүй Монгол улс байсан хужаагүй хөгжих л болно хар данжаадаа.

0  |  0
Эрдэнэ(103.212.116.211) 2020 оны 06 сарын 03

ter zaluusiin ihenh ni huduunii garuud zohioluun duu duulj mori buh yarij man namaar tarhia ugaalguulsun yumnuud baidgiim bolohoir mongoliin hugjil oiriin heden jildee hudlaa

1  |  0
Залуусын бүтэц(202.126.88.216) 2020 оны 06 сарын 03

Архичид голдуу, хар тамхичид бага сага, ижил хүйстнүүд мэр сэр, үлдсэн нь гар утас рс - д донтогсод

1  |  0
zochin(1.75.228.114) 2020 оны 06 сарын 03

Mgl huch zaluu s gej de ajil hh durgui arih avgai huuhen erguulsen erchuud emegtei hunees doloon dor bolson unen ... etheg eheere tejeelgesen huviin soel baih gui Belen amdral muruudsun araarhu zaluu ch.d tal huv shu de ... gent songuul oirthoor zaluu ch sanav uu⁉️ ulsiin hurliinhan suudla aldahgui tuld hooson yaduu zaluu chuudiig sanav ... chadaltai zaluu chuudad ali zaigaa tavj uguh heregtei ajil tai bolgo zailuulchuud.g

2  |  0
zochin(1.75.228.114) 2020 оны 06 сарын 03

Mgl huch zaluu s gej de ajil hh durgui arih avgai huuhen erguulsen erchuud emegtei hunees doloon dor bolson unen ... etheg eheere tejeelgesen huviin soel baih gui Belen amdral muruudsun araarhu zaluu ch.d tal huv shu de ... gent songuul oirthoor zaluu ch sanav uu⁉️ ulsiin hurliinhan suudla aldahgui tuld hooson yaduu zaluu chuudiig sanav ... chadaltai zaluu chuudad ali zaigaa tavj uguh heregtei ajil tai bolgo zailuulchuud.g

0  |  0
Top