Жүжигчин Н.Вавилова коронавирус тусаж, нөхөр нь нас баржээ

2020 оны 06 сарын 02

Москвад кино найруулагч Самвел Гаспаров шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас нас барлаа. Түүний анд найз редактор Георгий Сааков олон нийтийн сүлжээнд “Самвел Владимирович ялагдах дургүй хүн байсан ч коронавирусыг ялж чадсангүй. Түүний гэргий жүжигчин Наталья Вавиловаг хурдан эдгэхийг хүсэн ерөөе” гэж бичжээ.

Наталья Вавилова бол монголчуудын сайн мэддэг “Амьдрал нулимсанд дургүй” киноны Саша охины дүрийг бүтээсэн жүжигчин. Тэд 1979 онд энэ киноны зураг авалт дээр танилцаж, гэрлэсэн юм.

Жүжигчин эмэгтэй бас коронавирусний халдвар авсан ч биеийн байдлын талаар мэдээлэл алга байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.24.193) 2020 оны 06 сарын 03

Коммунизиын туршлагын туулай байсан доо тэд.

0  |  0
зочин(192.82.68.2) 2020 оны 06 сарын 03

Хурдан эдгэрээсэй.Эрүүл энхийг хүсье!

2  |  0
Hun(66.181.188.120) 2020 оны 06 сарын 04

Ямар ч хүүхэдгүй гэжүү харамсалтай юмаа.

0  |  1
Зочин(202.9.46.248) 2020 оны 06 сарын 03

Нөхөр нь 20 насаар ах гучин жил хамт амьдарсан хүүхэдгүй хос, 81 тэй ходоодны хорт хавдартай хүн коронод тэсээгүй байх тэхээр вавилова одоо 61 тэй байх нээ

3  |  0
вавилова(202.9.46.248) 2020 оны 06 сарын 03

харамсалтай тэсэхгүй ч байж мэднэ мориноос унаж нурууны өвчтэй болж кино урлагаас хөндийрсөн

2  |  0
Top