СОНГУУЛЬ 2020: 76 суудлын төлөө 606 нэр дэвшигч өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

УИХ-ын сонгуульд 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн талаар СЕХ мэдэгдлээ.
 

  • Монгол Ардын Намаас 76
  • Ардчилсан Намаас 76
  • Монголын Ногоон Намаас 15
  • “Та Бидний Эвсэл”/МАХН-ИЗНН-МУНН/-ээс 74
  • "ШИНЭ Нам, Бүгд Найрамдах Нам, Үнэн ба Зөв Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын ШИНЭ ЭВСЭЛ"-ээс 72
  • “Зөв Хүн Электорат” эвслээс 53
  • Ард Түмний Намаас 1
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас 13
  • Хөгжлийн Хөтөлбөр Намаас 7
  • Эх Орончдын Нэгдсэн Намаас 1
  • “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс 34
  • Ард Түмнээ Хайрлая Намаас 1
  • Зон Олны Намаас 30
  • Дэлхийн Монголчууд Намаас 3
  • Ард Түмний Олонхийн Засаглал Намаас 24
  • Их Эв Намаас 1
  • Гэр Хороолол Хөгжлийн Намаас 4


Бие даагч 121 нэр дэвшигч бүртгэгдсэн. Нийт нэр дэвшигчдийн 455 нь буюу 75.08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24.92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.   

Top