Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Улсын дээд шүүхийн санал болгосноор Дамдины Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Тунгалаг шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Д.Ганзоригт дээд шүүхийн тамгыг гардуулав. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ эвсэл(202.9.46.248) 2020 оны 06 сарын 02

УИХ-н гишүүн Л.Болд; ”Та нар эх орныхоо ирээдүй, үр хүүхдийнхээ төлөө гэж бодож байвал сонгуульдаа оролц. 5 гишүүний тэмцлийг 50 болгомоор байна. Чингисийн монголыг дэлхийн монгол болгоё”

2  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 06 сарын 02

Imgeedel Battylagiin erh darah heregchij ehlne dee.Erunhiilugch bolson hvn bvr map baigyylchih erhtei boloh uym bna .Ajillaa ugchihuud nuguu tumur zam .hvvhediinh ni hereg suhugduh ve dee .Sahal Erdenbileg elbegdorj nar yalgvi bolh ni batlagdallaa

0  |  0
Top