"Аватар 2" кино багийнханд Шинэ Зеландад нэвтрэх зөвшөөрөл олгожээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

 

Коронавируст цар тахлын улмаас хилээ хааж, жирийн иргэдийг нэвтрүүлэхгүй байсан Шинэ Зеландын засаг захиргаа “Avatar 2” киноны зураг авалтын багийн 55 хүнийг эх орондоо нэвтрэх зөвшөөрөл олгожээ.

Засгийн газрын дээрх шийдвэр нь жирийн ард олныг ихэд бухимдуулж байна.

Зураг авалтын багийг найруулагч Жеймс Камерон  ахалж буй аж.

Тус улсын Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хилээ хаасан билээ.

Зураг авалтын багийнхан Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллах бөгөөд шинжилгээнд байнга хамрагдаж, зураг авалтын талбайг заасан хугацаанд ариутгаж байхаар болжээ.

Жирийн иргэд уг шийдвэрийг илт эсэргүүцэн яаралтай энэ шийдвэрээ цуцалж хөл хорионы дэглэмээ барьж зураг авалтын бүрэлдэхүүнийг эх орондоо нэвтрүүлэхгүй байх шаардлагыг өгөөд байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top