Террористууд Сирийн хүн ам оршин суудаг бүс рүү галлажээ

2020 оны 06 сарын 02

“Жабхат ан-Нусра” террорист бүлэглэл Сирийн Идлиб мужийн хүн ам оршин суудаг бүс рүү гал нээжээ. Энэ талаар Дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвөөс мэдээлсэн байна.

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш нар утсаар ярьж, Сирид цар тахлын үеэр террорист бүлэглэлүүд идэвхжиж байгаа асуудлыг хэлэлцжээ.

Сирид өнөөдрийн /2020.06.02/ байдлаар 123 хүн халдвар авч, таван хүн нас барсан бол 46 хүн эдгэрээд байна.

 

 

 

   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top