Гадаадын ганц иргэн сонгууль ажиглах хүсэлт өгчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

УИХ-ын сонгуульд ажиглагчаар байлцах хүсэлтэй гаднын иргэдСЕХ-нд хүсэлтээ өгдөг. Ингэхдээ Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдуудаас сонгуульд ажиглагчаар оролцох хүсэлт ирүүлэх боломжтой юм. 

Одоогийн байдлаар ганцхан газраас гадаадын ажиглагч ажиллуулъя гэсэн хүсэлт ирсэн талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэллээ.

Тэрбээр "Бусад олон улсын байгууллагууд бас сонгуулийг ажиглах боломжтой. Гадаад улсаас ажиглагч хүлээж авахгүй. Гадаадын ажиглагчдын хувьд хүсэлт ирүүлэх заасан хугацаа байхгүй. Хэзээ хүсэлтээ гаргана, тэр үед нь бид материалыг нь хүлээж авч шалгаад үнэмлэх олгож ажиглагчаар оролцуулна" гэсэн тайлбарыг өглөө. 

Top