ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхнийг гэнэтийн бэлэг хүлээж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

Хонь

Таатай өдөр. Өнөөдрийн ажлууд бүгд амжина. Гэхдээ та хэт ядрахгүйн тулд өөртөө багахан амрах цаг гаргаарай. Биедээ бэлэн мөнгө ихээр авч явах хэрэггүй. Маргаашийн ажлаа орой төлөвлөөрэй.

Үхэр

Хамаатан садантайгаа уулзана. Тэдэнтэй халуун дотно яриа өрнүүл. Өнөөдрийг найз нөхөд, хамт ажиллагсад зэрэг ойрын хүмүүстээ зориул. Мэдээж та албан ажлаа хийж дуусгаад хөгжилдөж болох юм.

Ихэр

Урьд өдрүүдийн тусгал өнөөдөр ч үргэлжилнэ. Амлалтаа биелүүл. Хэн нэгэнтэй маргах хэрэггүй. Ажлаа зөв зохицуулж чадвал танд уулыг ч эргүүлэх хүч байна. Хамгийн гол нь сайн төлөвлөгөө хэрэгтэй.

Мэлхий

Маргаанд ялагч гэж байдаггүй. Иймээс сөргөлдөөнд бүү оролц. Хувийн ажлаа амжуулж, чухал бичиг баримтаа цэгцэл. Магадгүй таныг өнөөдөр гэнэтийн бэлэг хүлээж байна. Хайртай хүнтэйгээ романтик харилцаа үүсгэ.

Арслан

Ажил хэргээсээ түр хөндийрч, хайртай хүмүүстээ цаг заваа зориул. Ойрын үеийн хэт их ачаалал нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хувийн амьдралдаа анхаарал хандуулахгүй явсаар нэг мэдэхэд ганцаараа үлдсэн байх вий.

Охин

Удаан хугацаанд хүсэж, зорьж явсан зүйл биелнэ. Сэтгэл хөдлөл их байх тул амлалт өгөхдөө болгоомжтой байгаарай. Гэр орноо тохижуулж, аж ахуйгаа цэгцэлнэ. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хий. Магадгүй та хадгаламжаа нэмэгдүүлж чадна. Орлого зарлагаа хянаж байх нь гэр бүлийн санхүүд тустай. Хэт их зугаа цэнгэлээс татгалз.

Жинлүүр

Гэрэл гэгээгээр дүүрэн өдөр. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлж, ахмад настнуудад тусал. Таны амьдралд өөрчлөлт авчрах хүнтэй уулзана. Гэрээ хэлцэл, албан бичиг зэрэгт анхааралтай хандаарай. Хайр сэтгэлийн холбоо илүү батажна.

Хилэнц

Хувь тавилан таны тэвчээр, амьдралын зарчимдаа үнэнч эсэхийг сорино. Шинэ ажил, эрсдэлтэй бизнес нь санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй. Худалдааны ажил төдийлөн амжилт авчрахгүй. Хоосон маргаан хэрэггүй. Өдрийн хоёр дахь хагаст гэр орны ажилдаа анхаар.

Нум

Болгоомжтой бай. Ажил хэрэгтээ бүхий л анхаарлаа хандуулаарай. Гүйцэтгэлээ 100 хувь байлгах гэж хичээхийн оронд чанарыг эрхэмлэ. Гэр бүлийн уур амьсгал таатай байх нөхцөлийг бүрдүүлэх нь танаас шалтгаална. Сэтгэлзүйн тавгүй байдал нь түр зуурынх байх тул бүү санаа зов.

Матар

Шинэ танилдаа хэт итгэх хэрэггүй. Мэргэжлийн ажилдаа анхаар. Гэр бүлээсээ эрч хүч авч, хүүхдүүдтэйгээ ярилцана. Магадгүй тэднээс суралцах зүйл маш их бий. Удахгүй таны бодож төлөвлөсөн зүйл биелнэ. Хурдан бөгөөд чанартай үр дүн хүлээж байна.

Хумх

Оддын байрлал урьдын адил таныг ивээнэ. Зохион байгуулах авьяас, хүсэл тэмүүлэл өндөр түвшинд байна. Худалдааны ямар ч ажил амжилттай байх болно. Нэг нэгэндээ сэтгэлийн таагүй байдал үүсгэх хий хоосон маргаанаас татгалз.

Загас

Бусдын юу гэхийг бүү тоо. Албан тушаалын шатаар хурдан өгсөнө. Үүнд муу зүйл байхгүй. Хүүхдүүддээ цаг гаргаж, дарга удирдлагадаа сэтгэл зүтгэлээ үнэлүүл. Санхүүгийн асуудлаа шийдэх гарц олох боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О(202.55.188.85) 2020 оны 06 сарын 03

Ок

1  |  0
Top