Армены Ерөнхий сайд халдвар авчээ

2020 оны 06 сарын 01

Армены Ерөнхий сайд Никол Пашинян уг нь өнөөдөр 45 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байх ёстой хүн.

Гэвч Никол болон түүний гэр бүлийнхэн коронавирусний халдвар аваад байгаа юм.

Ерөнхий сайд “Ямар ч шинж тэмдэг илрээгүй. Цэргийн ангиудад ажиллах шаардлагатай болсон тул би халдварын шинжилгээ өгсөн. Хариу нь эерэг гарлаа. Гэрийнхнээ үзүүлтэл мөн л шинж тэмдэггүй ч бүгд халдвар авсан байлаа. Ажлын нэгэн уулзалтын үеэр халдвар авсан байх. Манай нэг ажилтан бээлий өмсөлгүй надад ус авчирч өгсөн. Би аягаа солиулсан ч тэр өмнө нь бас бээлийгүй хийж байсан байх магадлалтай. Тэр ч бас коронавирусний халдвартай гарсан. Би гэрээсээ ажилласаар байх болно. Засгийн газрын гишүүддээ халдвар тараагаагүй гэж найдъя. Тараасан бол цөөхөн хүнд тараасан байгаасай” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top