Тэрүнофүжи: Зодог тайлъя гэж багшдаа 5 удаа хэлсэн  

2020 оны 06 сарын 01

Хүнд гэмтлийн улмаас жонидан зиндаа хүртэл унасан ч дээд зиндаанд эргэн гарч чадсан озэки асан Тэрүнофүжитэй Японы NHK телевиз онлайн ярилцлага хийжээ.

-Дахин дээд зиндаанд барилдах болсон сэтгэгдэл ямар байна?

-Доор арай л удаан барилдчихлаа гэсэн бодол төрдөг.

-Өвдөгний хүнд гэмтлийн улмаас зиндаа буурсан.

-Дээр нь чихрийн өвчин, элэгний С вирус, бөөр гээд гурван өвчин давхацсан юм. Яаж ч хичээгээд ямар ч бяр чадал гарахгүй, булчин ч сулраад эхэлсэн. Бага багаар эмчлүүлээд барилдсаар байлаа.

-Больё, зодог тайлъя гэж гэж бодож байв уу?

-Үнэнийг хэлэхэд озэки цолоо алдчихаад оякатадаа “Зодог тайлъя” гэж таван удаа хэлсэн.

-Ояката юу гэж хариулсан бэ?

-Багш эхлээд өвчнөө эдгээчих. Эдгэсний чинь дараа энэ сэдвээр ярилцъя гэж хэлсэн.

-Дээд зиндаанд дахин дэвшихэд ояката их үүрэгтэй байж дээ.

-Үнэхээр тийм.

-Башёгийн түрүү бөх, озэки жониданд унаж байсан түүх байхгүй.

-Озэки болоод ёкозүна цол хүртэх найдвартай бөхөд тооцогдож байсан болохоор нэр хүндийн асуудал ч байлаа. Энэ нэр хүнд, бардам зангаа хаяж, жониданд барилдаж чадах болов уу гэж бодсон. Хаяж чадаагүй болохоор сэтгэлд маш хүнд байсан. Дагуул, туслах бөх байхгүй. Ёстой л тэгээс дахин эхэлсэн дээ. Нэг танил минь “Чи өөрөө л бодоод шаналаад байгаа болохоос бусад хүн чамайг озэки асан яагаад ингэж доор барилдаж байна гэж огт бодохгүй байгаа. Бүгд л Тэрүнофүжи зүтгэж байна даа гэж ярьж байна” гэж хэлсэн юм.  

-Одоо ямар бэлтгэл хийж байна?

-Биеийн дээд хэсгээ голлон, хүчний дасгал голдуу хийж байна. Харин өвдөг одоогийн байдлаар 30 хувь л эдгэсэн. Ийм байдалтай л дахин дээд зиндаанд дэвшлээ. Дээд зиндаа хэцүү тул улам сайн бэлтгэл хийх хэрэгтэй.  

-Сүмочдыг гадуур гарахыг хориглосон хэвээр байгаа. Гэртээ юу хийж байна?

-Хуучны видео бичлэг үзээд л. Дасгалын дугуй худалдаж аваад өдөрт нэг цаг гаруй дасгал хийдэг.

-Та башёд түрүүлж байсан, озэки болсон бөх. Одоо өмнөө тавьж байгаа зорилгыг тань сонирхвол?

-Дээд зиндаанд гарч чадсаных одоо дахин унахгүй байх зорилготой. Ахмад бөх болчхоогүй байгаа тул залуу бөхчүүдийн нэгэн адил дохён дээр бужигнуулан, үзэж тарах хүсэлтэй байна.

-Эцэст нь фэнүүддээ хандан, үг хэлээч.

-Коронавирусний халдвартай хүнд хэцүү үе болж байна. Бөхчүүд бид бүгд ирэх тэмцээнд оролцох гээд хичээн зүтгэж, бэлтгэлээ базааж байна. Долоодугаар сарын тэмцээнд эргэн уулзацгаая.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(111.98.88.1) 2020 оны 06 сарын 04

hogiin shaar

0  |  0
Иргэн(103.212.117.252) 2020 оны 06 сарын 04

Дүү хичээгээрэй! Гэхдээ өвдөгний гэмтлээ заавал эдгээгээрэй. Үүнд л гол анхаарлаа тавь. Бас барилдааны гараан дээр СУГАА ХАВЧИЖ, БАРЬЦ ДОТУУР АВАХУУЛАХГҮЙ, ТЭВРҮҮЛЭХГҮЙ Л БАЙМААР харагддаг шүү! Дүүг Хакухог залгах сумоч гэж харж байгаа шүү! АМЖИЛТ !!!

0  |  0
Болдбаатар(202.126.90.92) 2020 оны 06 сарын 04

Дүү заавал зорьсондоо хүрээрэй чамд итгэж байна барилдааныг чинь шимтэн үздэг шүү

0  |  0
Okey(103.57.94.102) 2020 оны 06 сарын 03

Amjilt terreno4 oo kkkk

0  |  0
Zochin(103.26.193.153) 2020 оны 06 сарын 03

Мундаг залуу!!! Урагшаа!!!

1  |  0
ama(66.181.185.11) 2020 оны 06 сарын 03

Amagiin zodog tailah shaltgaand oroltsood mgl tumnii hel am tussan hohino cham shig iim hun avraga bolj chadahchgui tiim erh bhgui odoo chi zovolgoo uurdee

0  |  1
Баяд дөовөд(66.181.161.70) 2020 оны 11 сарын 23

Дөрвөд сдагын лаларын санаа нь өөрт нь гай болсон доо өөртөө гомд пацаанаа

1  |  4
вьь(202.55.191.194) 2020 оны 06 сарын 03

новш

0  |  2
zochin(43.228.130.186) 2020 оны 06 сарын 04

neekh hudlaa tsarai gargachihaad huch baival uzeech.

1  |  1
зочин(202.9.46.220) 2020 оны 06 сарын 04

Дэвжээндээ тэргүүн бөх байх гэж Харамафүжиг шордуулсаар хөөлгөж санаа чинь амраад хор нь өөр дээр чинь ирсэн гэдгийг ойлгож алдаагаа засахыг бодоорой. Уул нь залуу хүчтэй бөх дөө. Хэт нэр төр хөөцөлдөөд байвал таарахгүй

3  |  1
Эт(202.131.243.186) 2020 оны 06 сарын 03

Дүү минь эр хүн долоо дордсонч, найм сэхдэг юм .амжилт хүсье.

1  |  0
Зочин(202.126.89.247) 2020 оны 06 сарын 02

Огцом гарж ирсэн элдэв эм бэлдмэл хэрэглээд биеээ алчвуудаа анх тэгж харагдхаарл байсандаа

1  |  0
Энх(66.181.177.182) 2020 оны 06 сарын 02

Цаанаасаа хувь дутаад байгаам аа!! Одоо больчих оо!! Эрvvл мэнд чухал.

1  |  0
zochin(103.26.195.65) 2020 оны 06 сарын 01

huluu emchilvvlehgui bol yavahgui ee

0  |  0
зочин(103.26.195.72) 2020 оны 11 сарын 23

Эр хүн, бөх хүн ГЭТЭЛ ХОВ ЗӨӨЖ АДИЛХАН ЭРЧҮҮДИЙГ ХОР ХУТГААД ЧИ ӨӨДЛӨХГҮЙ БАЙГАА. БАЯД ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ ГЭЖ БАЯНМӨНХӨӨС СУРСАН СОНССОН ХОРООРОЙ ХАРАМАФҮЖИ,Баасандоржийн БАНТАНГ ЗУУРЧ МӨНХБАТЫН ЯПОН ХҮҮГИЙН БУУНЫ НОХОЙ БОЛСОНЫ ГОР . ЭР ХҮН ДЭЭД ДООД УЛААН ХООЛЙГОО ЗАХИРЧ ЯВАХ ХЭРЭГИЭЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

1  |  5
Тулга.(202.126.88.232) 2020 оны 06 сарын 02

Сэтгэлийн хат биеийн хүч хоёрыг нь биширч байна. Эрүүл энхийг хүсье.

2  |  2
Зодог тайлоо(182.160.36.69) 2020 оны 06 сарын 03

КИСЭНАСАТОГ БЭРТЭЛТЭЙ БХД НЬ ДИИЛЭЭГҮЙ 2 ДАРААЛЖ УНАСНААР ХИИМОРЬ НЬ ҮХСЭНДЭЭ. МУУ БӨХ. ОДОО ЯВАХГҮЙ.

3  |  4
Бөхбаяр(66.181.161.65) 2020 оны 06 сарын 03

Аварга болно гэж их горьдсон угаасаа аваргын энтэй сайхан бөх сайхан барилдаж аварга болоорой

5  |  1
Зочиг(66.181.161.104) 2020 оны 06 сарын 01

Уул нь аварга болох бөх шүү. Сайн барилдаарай. Сэтгэлийн агуу тэвчээр шүү.

2  |  1
Zochin(66.181.161.8) 2020 оны 06 сарын 01

Amjilt hurdan edgerch gaihamshigiig hurdan haruulaarai. Huleej bn

1  |  1
Top