Таван сартай хүүхдэд яст мэлхийн цус уулгасны улмаас нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Доминикан улсад нэгэн хос таван сартай хүүхдээ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор яст мэлхийн цус өгсний дараа бяцхан охин хордож, амиа алджээ.

“Daily Mail” сонинд мэдээлснээр, яст мэлхийн цус ууж, урьдчилан сэргийлэх аргыг хөрш зэргэлдээ Гаити улсын нэгэн удган зөвлөсөн байна. Удганы зөвлөснөөр яст мэлхийн цусыг эхлээд хосууд өөрсдөө ууж, дараа нь долоон настай, таван сартай хоёр охиндоо өгчээ. Гэр бүлийн бүх гишүүд хордлогын шинж тэмдэгтэй Комендадор хотын Роза Дуартэ эмнэлэгт хүргэгдсэн байна. Таван сартай нялх охин эмнэлэгт хүрэхээс өмнө хорвоог орхисон бол эцэг эх, эгчийнх нь биеийн байдал хүнд байна гэж эмнэлгийн захирал Даяна Волькез ярьжээ.

Домиканы Элиас Пина мужийн нийслэл Комендадор хот нь Гаити улстай хил залгаа оршдог. Албан ёсны мэдээллээр, Доминикан улсад шинэ төрлийн коронавирусний халдварын 15800 орчим тохиолдол бүртгэгдэж, 474 хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
в(103.212.117.221) 2020 оны 06 сарын 01

Манайд бас элдэв амьтаны элэг бөөр түүхийгээр идэж халуун цус ууцгаадаг ямар хүй нэгдлийн хүмүүс биш анхаарцгаана биз.

2  |  0
.(212.253.21.185) 2020 оны 06 сарын 01

ийм юманд итгэж л байдаг донгионууд дуусахгүй ээ

1  |  0
Top