КОВИД-19 | Сөүл хотод халдварын шинэ голомт үүслээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

 

Өмнөд Солонгос улсад яг 20 хоногийн өмнө шөнийн цэнгээний газар халдварын шинэ голомт болж байсан бол яг одоо Сөүлийн ойролцоох ложистикийн төв халдварын шинэ голомт болоод байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр ложистикийн төвөөс 96 орчим тохиолдол илрээд байгаа аж.

Яаралтай ажиллагааны дүнд тус төвийн 4.3 мянган ажилтан, тус төвөөр үйлчлүүлсэн 3.8 мянган хүнд вирусний шинжилгээ авчээ.

Эрүүл мэндийн яамны анхааруулж байгаагаар ложистикийн төвийн ажилтан болон үйлчлүүлэгчдийн шинжилгээгээр халдвартай иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа аж.

Өмнөд Солонгост одоогийн байдлаар коронавирусний халдвартай 11.4 мянган иргэн байгаа бөгөөд 269 хүн энджээ.

Эх сурвалж: CNN

 

Top