КОВИД-19 | Туркт хоногт 1100 гаруй хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа тус улсад “COVID-19”-ийн халдвар хоногт 1100 гаруйгаар илэрсэн талаар мэдэгджээ. Туркт сүүлийн 24 цагт 33559 шинжилгээ авч, 1182 шинэ тохиолдлыг илрүүлсэн байна.

Хоногт нас барсан хүний тоо 30 байсан бөгөөд нийт нас баралтын тоо 4461 болжээ.

Турк улс коронавирусний халдварын тохиолдлын тоогоороо дэлхийд наймдугаарт явж буй. Нийт 160979 хүн өвчилж, 124 мянга гаруй хүн эдгэрсэн бол нас баралтын тоо 4461 байна.

Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хөл хорионы дэглэмээ зургаадугаар сарын 1-нээс эхлэн сулруулна гэсэн юм.

 

Top