КОВИД-19 | Бразилд хоногт 1156 хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Бразил улс коронавирусний халдварын тохиолдлын тоогоороо АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсад “COVID-19”-ийн халдварын улмаас хоногт 1156 хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлжээ.

Бразилд нийт нас барагсдын тоо 26764 болсон бол 193181 хүн эдгэрчээ. Тус улсад өнөөдрийн /2020.05.29/ байдлаар “COVID-19”-ийн нийт тохиолдлын тоо 438812 байна.

Хоногт бүртгэгдсэн халдварын тоо 26417 байжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн хэдэн хоногт 24 цагийн дотор бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын тоо 20 мянга давж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Бразилын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор сүүлийн 14 хоногт Бразилд зорчсон гадаадын иргэдийг АНУ-руу оруулахгүй байх хориг тавьсан юм.

Дэлхий дахинд АНУ, Бразил, ОХУ, Их Британи, Испани, Итали, Герман улс коронавирусний халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байна.

 

Top