БНХАУ-ын коксжих нүүрсний импорт нэмэгджээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

 

БНХАУ-ын Гаалийн хорооны мэдээллээр өнгөрсөн дөрөвдүгээр сард коксжих нүүрсний импорт нэмэгдсэн тухай мэдээллээ.

Коронавируст халдварын тархалтаас шалтгаалан Монгол Улс нүүрсний тээврээ зогсоож, эргээд сэргээсэн нь ийнхүү импорт нэмэгдэхэд нөлөөлсөн байна.  

БНХАУ өнгөрсөн дөрөвдүгээр сард 6.2 сая тонн коксжих нүүрс импортоор авсан нь гуравдугаар сараас 5.5 сая тонноор өссөн үзүүлэлт аж. Гэхдээ энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 16 пунктээр унасан үзүүлэлт юм.

Монголын компаниуд өнгөрсөн сард 775.2 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь гуравдугаар сараас өссөн үзүүлэлт хэдий ч өнгөрсөн оныхтой харьцуулахад 79 пунктээр унасан байна. 

Харин Австралийн компаниуд өнгөрсөн сард 4.4 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ.

хэдийгээр Австрали-Хятад улсын хооронд коксжих нүүрсний импорт өссөн үзүүлэлттэй байгаа ч Хятадын засаг захиргаа Австрали улстай үүссэн худалдааны маргааны улмаас эрчим хүчний нүүрсийг тус улсаас импортлохоо зогсоогоод байгаа билээ.

Эх сурвалж: Argus Media

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top