Премьер лиг ирэх сарын 17-нд эхэлнэ

2020 оны 05 сарын 29

Английн Премьер лигийн энэ улирлын үлдсэн тойргийн тоглолтуудыг зургаадугаар сарын 17-нд эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэхдээ аюулгүй байдлын бүх шаардлагыг хангах ёстой гэж заажээ.
 


Лигийн тэмцээн зургаадугаар сарын 17-нд 28-р тойргийн Манчестер Сити – Арсенал, Астон Вилла – Шеффилд Юнайтед багуудын тоглолтоор эхэлнэ.

30-р тойрог зургаадугаар сарын 19-нд явагдана. Халдварын улмаас бүх тоглолт үзэгчгүй явагдах болно.

Премьер лигт коронавирусний 2752 шинжилгээ хийж, 12 тохиолдол илэрсэн. Бүх тоглолтыг Sky Sports, BT Sport, Amazon Prime шууд дамжуулан үзүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top