Х.Бат-Ялалтыг шүүх хурал өнөөдөр болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа. 

Прокуророос Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд  2020 оны тавдугаар сарын 8-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон.

Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулаад байсан юм.

Улмаар хурал товлогдсон өдөр Х.Бат-Ялалтын нойр булчирхай өвдсөн гэх шалтгаанаар хурлыг дахин хойшлуулах хүсэлт гаргаснаар хурлын товыг өнөөдрөөр тогтсон юм. Ийнхүү хоёр удаа хойшилсон хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.05.29/ 13.30 цагт болох юм.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр өмнөх парламентын үед гишүүн байсан, “Монос”-ын гэх Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг нийтэд дэлгэхээсээ өмнө уг мөнгийг нэхсэнийг тэрбээр хэвлэлд ярьсан байдаг. 

Эрүүгийн хуулийн 17.6-д

17.6 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

1.Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

2.2.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн;

2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.57) 2020 оны 05 сарын 29

бас ачигдах нь дээ Яанаа

0  |  0
Chaavaas(112.96.66.34) 2020 оны 05 сарын 29

Ene bas neg archdas kkk yaltai bilee

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 05 сарын 29

Erdenchimeg yanhan .Nvgel hiivel chi hetseed barigdana daa .Vnen hetseed yaldag shvv .Battylaga erunhiilugch orltsood baigaa uym bishvv .Ter ved gar ytas shaadag hamt sadarlaj baisan. Gishvvn hvvheniig hamt shvvgeej terel hor hydagsan baih .

0  |  0
Top