С.Цогтгэрэл: Цахим орон зайд зөрчил маш олон гарч байна

Ж.Баяр | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Шударга, өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас өчигдөр мэдээлэл хийж, УИХ-ын ээлжит сонгуулийн явцад хяналт тавих талаар танилцуулсан юм.

Мэдээллийн эхэнд ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл “ШӨХТГ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.5, 46.13 , 48.1.7, 48.7 дахь хэсгүүдэд заасан дөрвөн заалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Үүнд сонгуулийн сурталчилгаа буюу хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой зохицуулалт хамаарна. Тухайлбал, сонгуулийн тухай хуульд радио телевиз нь  мэдээллийн хөтөлбөрөөрөө нам эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын талаар мэдээллийг  хүргэхдээ бодит тэнцвэртэй нэг талыг барихгүй хараат бус байх зарчмыг баримтална гэж заасан. Энэ нь сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойших хугацаанд хамаарна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн редакцын бэлтгэсэн мэдээ мэдээллийнхээ дундуур сонгуулийн үйл явцын талаарх мэдээллийг хүргэхдээ дээрх зарчмыг баримталж ажиллах шаардлагатай. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж  ашиглан улс төрийн шинж чанартай чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн санал асуулга, шалгаруулалтыг зохион байгуулахгүй байх ёстой. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвсэл нэр дэвшигчийн талаарх мэдээллийг дагнан гаргах, эсхүл огт гаргахгүй байх талаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно. Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш арав хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ. Үүнтэй холбогдох журам мөн гарсан. Тус журамд зааснаар тайлангаа олон нийтэд мэдээлээд, тэр даруйдаа ШӨХТГ-т тухайн тайлангаа нотлох баримтын шаардлага хангуулж хүргүүлнэ гэж заасан” гэсэн байна. 

Мөн тэрбээр “Сонгуулийн жил эхэлснээс хойш багагүй зөрчил гарсан. Тухайлбал, дөрвөн телевиз, нэг сайттай холбоотой зөрчил гарсан. ТВ-4, ТМ, ТВ-10, "Боловсрол суваг" телевизтэй холбоотой зөрчил гарсан бөгөөд эдгээр телевизүүд ихэвчлэн улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга явуулж хууль зөрчсөн. Үүнээс гадна цахим орон зайд зөрчил маш ихээр гарч байна. ШӨХТГ-аас ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга явуулж, зөрчил гаргасан 43 хаягийн хандалтыг хязгаарлах улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн.

Цахим орчинд маш олон гишүүнтэй группууд байдгийн  нэг нь “Иргэдийн дуу хоолой” гэсэн групп. Тус группт хувь хүмүүсээс хууль зөрчсөн зүйлүүдийг маш их оруулдаг учраас тус группийн админыг ШӨХТГ ирүүлж, хууль зөрчсөн үйл ажиллагааг нь анхааруулж, зөвхөн админы зөвшөөрөлтэй зүйлийг нийтэлж, хууль зөрчсөн мэдээллийг нийтлэхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг сануулсан.

Дээр дурдсан дөрвөн заалтуудаас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн санал асуулга, шалгаруулалтыг зохион байгуулахгүй байх заалт хамгийн ихээр зөрчигдөж байна. Тус  хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага нь хандалтыг сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэл хязгаарлах заалттай. Хоёрдугаарт, хувь хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй” гэлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 05 сарын 30

saituud irgediin sanal setgegdelig haaj booj baigaa chin bas mash buruu shyydee, ynenedee uls tord zever hymyys hovor l baigaa irged meddeg medeelel tailbaraa hiih erh baihgui haagdaj baina, byh torliin medeelel zovhon uls tor bish heleh zovloh magtah shyymjleh umiig haagaad baih chin buruu !!!! net-eer hyn gytgeh, doromjloh metiin umiig l olj ilryylj arga hemjee avah estoi baital byhniig haaj boogood baij boloh uu????????

0  |  0

Top