ШӨХТГ он гарснаас хойш 1105 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байна

Б.Мөнхзаяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 28

Он гарсаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 1105 албан бичиг ирүүлжээ. Хувь хүн буюу иргэдээс 147 ирсэн байна. Энэхүү ирсэн албан бичиг хүсэлт гомдлуудыг харъяалагдах хэлтэс албадад хувиарлаж эргээд иргэдэд болон албан байгууллагуудад хариуг нь өгч ажиллажээ. ШӨХТГ-ын хэрэглэгчийн мэдээллийн төвийн 1284 дугаарын утсанд 2375 иргэн хандсан. Үүнээс биечлэн 74, өргөдөл гомдол шинжтэй 236,  лавлагааны шинжтэй 703,  зөвлөгөө мэдээлэл хүссэн 1436 иргэн хандсаныг зохих журмын дагуу зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллажээ. Ирсэн өргөдөл гомдлын байдлыг ангилвал худалдаа үйлчилгээтэй холбоотой 977, банк, санхүү, даатгалтай холбоотой 137, харилцаа холбоотой 143,СӨХ-ны асуудлаар 96, орон сууцны конторуудтай холбоотой 105 гомдол саналыг ирүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top